Англи хэлний хичээлийг хэрхэн сонирхолтой заах вэ?
Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи хэл эхлэн суралцаж байх үед англи хэлний угтвар үгсийг яриандаа орхих буюу буруу газар хэрэглэхээс гадна монгол руу орчуулахад амаргүй байдаг. Англи хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after, before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал “ямар нэгэн юмны өмнө” гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд угтвар үг гэдэг. Англи хэлний угтвар үгсийг утгаар нь цаг хугацаа, байршил, зүг чиглэл, учир шалтгаан заасан гэж хуваадаг. Цаг хугацаа заасан угтвар үгст at, in, on, since, till, until, before, after, within, during, for ордог: аt угтвар үг нь цаг, минут хэлэхэд ордог Our lessons begin at nine. Манай хичээл 9 цагт эхэлдэг. in нь цаг хугацаа, өдөр хоног болон он заахад хэрэглэгддэг. Dad was born in 1956. Аав маань 1956 онд төрсөн. He will come in an hour. Тэр хагас цагийн дараа ирнэ. on нь өдөр хоног заахад ордог. He will go there on Sunday. Тэр бүтэн сайнд явна. The academic year begins on the first of September. Хичээлийн жил 9 сарын 1-нд эхлэнэ. Зүг чиглэл, хөдөлгөөн заасан угтвар үгс: to, into, from, out of, through, towards, down, off, up, throughout. We’ll go to the bank. Бид банк руу явна. May I come into your room? Өрөөнд чинь орж болох уу? I am going from my lessons. Би хичээлээсээ явж байна. He got out of the bus. Тэр автобуснаас буув. We’ll better go through the forest. Бид ойгоор явах нь дээр. Байршил заасан угтвар үгс: in, on, behind, over, under, in front of, by, at, against, above, around, along, about, across, among, below, near, upon, I live here Би энд амьдардаг. My book is on the table. Ном минь ширээн дээр байна. Dad is behind Ann. Аав Анны ард байна. There is a tree in front of the window. Цонхны өмнө мод байна. Mary is sitting by the window. Мэри цонхны хажууд сууж байна. There is a chair at the door. Сандал хаалганы дэргэд байна. She is at the meeting. Тэр эмэгтэй хуралтай байна. Учир шалтгаан заасан угтвар үгс: since, as, because of Since the lesson is over… Хичээл дууссан учир… As it is interesting Сонирхолтой учраас Because of the bad weather Цаг агаар муудсанаас болж
бичсэн: Монголоороо гоёцгооё төрөл: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1126